"Цэнхэр үст Цэрэн" нэрээр алдаршсан “Цэрэн Тур” компанийн захирал Э.Цэрэндолгор ирэх дөрөвдүгээр сард болох Олон улсын нохой чарганы аяллын ганцаарчилсан төрөлд оролцох эрх авахаар Пакистан залуутай өрсөлдөж түрүүлсэн.
Тэрбээр сошиал ертөнцийг зөв залж чадвал олон хүнийг хамарч чаддагийг санал асуулгаараа харуулаад авсан. Тэгвэл энэ удаа цэвэр цэмцгэр их хотын төлөө "Шүлсээ хаяж сүрьеэг давраахгүй" нэртэй аян зохион байгуулахаар олон нийтийг болоод мэдээллийн хэрэгслүүдийг уриалжээ.
Түүнчлэн зураач уран бүтээлч, гэрэл зурагчин, сонирхогчдын дунд их хотоо цэвэр цэмцгэр дэлхийн нийслэлүүдийн жишигт хүргэхийг уриалсан, олон нийтийн газарт бусдын эрүүл мэнд, тайван тохитой амьдрахад үзүүлж буй сөрөг нөлөөг ойлгомжтой илэрхийлсэн уран бүтээлийн уралдаан зарласан байна. Уралдааны бүтээлийг энэ сарын 20-ныг хүртэл онлайнаар авч, эхний гурван байрт шалгарсан оролцогчийг шагнах гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт