ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    12 хүүхэд өсгөж буй эмэгтэйд цагдаа нар тусаллаа

    ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Дэмжлэг үзүүлэх хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Д.Дугарсүрэн даргатай алба хаагч нар сар шинийн босгон дээр буяны үйлсэд бусдыгаа уриаллаа.

    Тус газарт найман жил гаруй үр бүтээлтэй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ өөрийн хоёр, эгч дүүгийнхээ 10-н хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаа бүсгүйд хамт олныхоо санаачлагаар чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн сар шинийн баяраар хэрэглэх хэвийн боов, чихэр тэргүүтэн, хувцас хэрэгсэл, гурил будаа сахар гээд өдөр тутмын хэрэглээ болсон олон зүйлийг бэлэглэсэнд гэр бүлээрээ баярлаж байлаа.

    Мөн тус хэлтсийн цахилгаанчин цахилгааны утсуудыг нь шинэчлэн аюулгүй байдлыг нь хангаж хэвийн болгож өгсөнд өрх толгойлсон бүсгүй баяртай байна. Цагдаагийн алба хаагч нарыгаа буяны үйлсэд уриалсан энэ сайхан үйл ажиллагаанд тус хэлтсийн 26-н алба хаагч оролцжээ. Сайн үйлсийг бүтээсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй