2014 оны шилдэг эмнэлгээр тодорсон Гранд Мед эмнэлэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс настан буурлуудынхаа тохойг өргөж дээдэлдэг Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг угтаж ахмадуудаа баярлуулжээ. Тодруулбал, тус эмнэлгийнхэн Налайх дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран зарим хороодын амьдралын боломж бололцоо тааруу настангууддаа хүндэтгэл үзүүлэн тавгийн идээ, гарын бэлгийг гардуулсан байна.
Гранд Мед эмнэлэг нь Монгол Улсын нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хүн ардынхаа энхийн манааны найдвартай "харуул" байх зорилгын үүднээс шат дараалсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт