Украины зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийвэрлэхийг зорьсон хэлэлцээ Беларусын Минск хотноо эхэллээ.
ОХУ-д авсан Европын Холбооны хориг арга хэмжээнд Турк нэгдэхгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу мэдэгдлээ.
Афганистаны зүүн нутгийн Кунар мужийн охидын сургуулийг үл таних хүмүүс галдаж 18 хүүхэд түлэгдсэн хэрэг гарлаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас энэ долоо хоногийн мягмар гарагийн хооронд лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн 200 гишүүнийг Нигер улсын арми устгажээ.
Тайванийн нисгэгчдээс ур чадварын шалгалт авсан байна. Тус улсын 49 нисгэгчийг шалгахад тэдний 10 нь шалгалтад унажээ. Ийнхүү Тайванийн нисгэгчдийн 20 хувь нь хангалттай хэмжээний мэргэжлийн ур чадваргүй гэсэн үзүүлэлт гарсан нь зорчигчдын итгэлийг ихээр алдахад хүргэсэн байна.
Энэ он гараад ОХУ-д өргөн хэрэглээний барааны үнэ 4.8 хувь, жилийн инфляци 15.6 орчим хувь хүртэл өссөн байна.
“Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг цэргийн хүч ашиглахад албан ёсны зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст дахин гаргалаа.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эбола вирусийн цар тахалтай тэмцэхээр Баруун Африкт илгээсэн цэргийнхээ ихэнхийг эргүүлэн татах тушаал гаргалаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт