Дэлхийн үсчин, гоо заслын холбооноос “ASIA CUP OPEN-2012” үсчин, гоо заслын Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Окинава хотод зохион байгуулахад ганцаарчилсан эрэгтэй кератив төрөлд “Vidal” салоны мастер үсчин Н.Алтаншагай түрүүлж, Азийн аваргын цом, алтан медалиар энгэрээ мялаасан.




2013 оны Азийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн классик засалт

Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотын Ленэкспо цогцолборт Европын үсчин, гоо засалчдын АШТ-д болоход эрэгтэй классик төрлөөр оролцож тэргүүн байр эзлэн Европын аварга болж байв.



Одоогоор бэлтгэл сургуулилтаа базааж буй тэрбээр Монголд арваннэгдүгээр сард болох үсчин, гоо сайханчдын УАШТ-ий шүүгчээр ажиллачихаад Европ тивийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй классик, кератив төрлөөр оролцохоор хойд хөршийг зорих аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт