ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МУИС-ийн эрдэмтэд ”100 наслаарай” цай бүтээжээ

    МУИС анх удаа эрдэмтэн, профессоруудынхаа эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээгдэхүүн болгон гаргажээ. Тодруулбал, тэд судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Монос групптэй өдгөөгөөс 5 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулж "Зуу наслаарай" цай бүтээжээ. 100 хувь  ургамлын гаралтай уг цайг танилцуулах, худалдаанд гаргах арга хэмжээ Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр  болов.  “Зуу наслаарай” ургамлын цайг ирэх хоёрдугаар сард худалдаанд гаргах аж.

     МУИС судалгааныхаа үр дүнгээ бодит ажил болгож, түүнээсээ эргээд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний бүтээлд зарцуулагдах хөрөнгөтэй болох,  Монос групп шинэ бүтээгдэхүүнийг судлахад мөнгө зарцуулахгүйгээр МУИС-ийн эрдэмтдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэх 20 жилийн хугацаатай ашиг хуваарилах гэрээг  хоёр тал байгуулсан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй