Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэд, аж ахуйн нэгж, үзэсгэлэн худалдаа явуулж буй худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа интернетийн орон зайг ашиглан сурталчлах болсон нь хууль бус үйлдэл агаад доорх мэдэгдлийг ШӨХТГ-аас олон нийтэд хүргэж байна.
Мэдэгдэл
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д “согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах”-ыг хориглосон байдаг бөгөөд, энэ заалт нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамаардаг, зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу 10 сая хүртэлх төгрөгөөр торгодог болохыг анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт