ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын тулаанч залуу Дзаниев Хаяалтай халз тулалдана

    ОХУ-ын Челябинск хотод болох мэргэжлийн муайтай боксын өндөр зэрэглэлийн халз тулаанд Монголын тамирчин Кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Батбаярыг дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамт оролцооч хэмээн урьжээ.

    Энэ сарын 23-нд болох халз тулаанд өрсөлдөх Э.Батбаярын учраа нь ОХУ-ын тамирчин Дзаниев Хаяал хэмээх Дагестан гаралтай тамирчин гэнэ. Э.Батбаяр Бирмийн үндэсний зодооны аварга болсноос хойш Олон улсын түвшинд нэр хүнд нь өссөн тул хамтран ажиллах санал их тавих болжээ.

    Түүний хувьд мэргэжлийн рингэнд 18 удаа тулалдаж, 14 хожихдоо найман удаа өрсөлдөгчөө ялсан байна. Харин ОХУ-ын тамирчин Дзаниев Хаяалын хувьд сонирхогчдын муайтай боксын гурван удаагийн дэлхийн аварга, Европ тивийн WBC muaythai холбооны аварга аж. Монголын тулаанч залуу дасгалжуулагчийнхаа сар шинийн дараа хойд хөршийг зорих нь.

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй