|
Хувийн мэдээллийг хэрхэн олдог вэ? Та компьютер огт хэрэглэдэггүй байлаа ч золиос нь болох боломжтой. Муу санаатай хүмүүс хүний хувийн мэдээлэл буюу төлбөрийн картны дугаар, утасны дугаар, дансны дугаар, гэрийн хаяг зэргийг тухайн хүний түрийвчийг хулгайлах, ярьж байхад нь санаандгүй сонсох, хаясан хогноос нь олж мэдэх юмуу ресторанд үлдээсэн тооцооны хуудсан дээрх дансны дугаар зэргийг нь олоод мэдэж авдаг байна. Хэрэв хулгайч хангалттай мэдээлэлтэй бол таны өмнөөс элдэв зүйлийг худалдан авч, шинэ данснууд нээлгэн, бүр таны өмнөөс зээл авчихаж дөнгөнө. Муу санаатай хүмүүст бусдын хувийн мэдээлэл болон санхүүгийн мэдээлэлийг олж авахад интернет туслаж байна. Ихэнх компани, хүрээлэнгүүд өөрсдийн өгөгдлийн сандаа үйлчлүүлэгчдийнхээ тухай мэдээллийг хадгалдаг ба муу санаатай хүн өгөгдлийн санд нэвтрэн орж ганцхан хүний хувийн мэдээллийг бус маш олон хүний хувийн мэдээллийг нэг дор хулгайлан мэдэж чадна. Интернет мөн л хүмүүсийн талаарх мэдээллийг бусдад худалдах хэрэгсэл болж, ийм гэмт хэрэг үйлдэж буй этгээдийг олж илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд төвөгтэй болгож байна. Золиос болох хүнийг хэрхэн сонгодог вэ? Хэрэв таны тухай мэдээлэл тухайн этгээдэд очих боломж нээлттэй бол та ч гэсэн золиос болох магадлалтай. Хорон санаатнууд ихэнхдээ өгөгдлийн сан руу нь нэвтрэн орох боломжтой, муу хамгаалалттай, үйлчлүүлэгчид нь баян, юмуу тодорхой мэдээлэл байгаа гэж үзсэн компаниа онилон байгаа болгодог. Хэрэв иймэрхүү газарт таны талаарх мэдээлэл хадгалагдаж байгаа бол та ч гэсэн хохирогч болох эрсдэлтэй юм. Золиос болохгүй байх арга бий юу? Харамсалтай нь та интэрнетээр хувийн мэдээллээ хулгайд алдан, муу санаатнуудын золиос болохгүй гэсэн бүрэн дүүрэн баталгаа үгүй. Гэхдээ та ийм зүйлд өртөхгүй байхын тулд:
Таны хувийн мэдээлэл алга болсныг хэрхэн мэдэх вэ? Компани бүр хэн нэгэн хүн үйлчлүүлэгчдийнх нь мэдээллийн санд нэвтрэн орсныг үйлчлүүлэгчиддээ мэдэгдэх өөр өөрийн бодлоготой байдаг. Гэсэн хэдий ч, та өөрөө өөрийнхөө дансны орлого зарлагыг анзаарч байх хэрэгтэй. Дараах зүйлс таньд тохиолдоод байгаа бол таны хувийн мэдээлэл хулгайд алдагдсаны шинж юм. Үүнд:
Хувийн мэдээллээ хулгайд алдсан гэж үзэж байгаа бол яах хэрэгтэй вэ? Хохирлын хэмжээг аль болох багасгахын тулд арга хэмжээг маш шуурхай авах хэрэгтэй:
Эх сурвалж: www.us-cert.gov |
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт