ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

            

      Монголын Үндэсний шигшээ болон Залуучуудын шигшээ багийн  бүрэлдэхүүн зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр МХБХ-ны байранд болов. Хуралд МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх, Монголын Залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан нар оролцож мэдээлэл хийлээ.

    Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  урьдчилсан шатны тоглолтод оролцохоор өнгөрсөн сарын 16-наас бэлтгэлээ базааж эхэлсэн. Өчигдөр Малайзын нийслэл Куала Лампур хотод явагдсан сугалаагаар манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улстай энэ оны 3-р сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон.  Харин ирэх гуравдугаар сарын 17-нд эх орондоо хариу тоглолт хийх юм. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч “Хоромхон” клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх томилогдсон.

    Тэрбээр урьдчилсан байдлаар Монголын клубүүдээс шилдэг 35 тамирчныг шигшээ багт дуудан бэлтгэл хийлгэн сонгон шалгаруулалт явуулсан юм.  Монголын Үндэсний шигшээ багт тоглох үндсэн 23 тамирчинг зарлав.Тэгвэл Монголын Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Супер цом-2014” тэмцээний аварга “Эрчим” клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй Д.Батнасан томилогдсон. 

    Катар улсад 2016 онд аварга шалгаруулах Азийн хөлбөмбөгийн холбооны U-23 хүртэлх насны тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын Залуучуудын шигшээ баг J хэсэгт таарч, энэ оны гуравдугаар сарын 23-31-нд Хятад улсад тоглохоор болсон.  Гэвч тодорхойгүй шалтгаанаар Хятад улс тэмцээн зохион байгуулах эрхээсээ татгалзсан тул J хэсгийн тоглолт аль улсад болох нь одоогоор тодорхойгүй байгаа. АХБХ-ноос энэ сарын 12-ныг хүртэл тэмцээн зохион байгуулах хүсэлтэй орнуудын саналыг хүлээж авах юм. Хэрэв тус тоглолтыг эх орондоо зохион байгуулах улс тодроогүй тохиолдолд АХБХ-ноос дундын бүс буюу neutral zone бүхий улсад зохион байгуулна. Залуучуудын шигшээ багт урьдчилсан байдлаар 40 шилдэг тамирчин дуудагдан өнгөрсөн сарын 16-наас эхлэн бэлтгэлдээ гарсан. Үүнээс Монголын Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах 23 тамирчныг өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр зарлалаа.

                                                                                                                          Г.Золзаяа

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй