ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Гранд Мед” эмнэлэг ахмадуудаа хүлээн авч уулзлаа

    Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын амар мэндийг эрж, энх түвшин, ашид тунх оршихын өлзийтэй ерөөлийг айлтгая.

    Идэр залуу наснаасаа эрүүл мэндийн манаанд зогссон эмч ахмадууддаа  “Гранд Мед” эмнэлгийн удирдах  зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Тус арга хэмжээг нээж “Гранд Мед” эмнэлгийн дарга Д.Гончигсүрэн ерөөлийн үг хэлж эмнэлгийн  өнөөгийн байдлын талаар ахмадуудтайгаа ярилцаж тэдний алтан сургаалийг сонслоо.

    Эмнэлгийн дарга Д.Гончигсүрэн, Санхүүгийн албаны дарга Л.Туул, Хангамж үйлчилгээний албаны дарга Н.Цэрэндэжид нар алд цэнхэр хадаг, бэлэг дурсгал гардуулав.

    Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Цагаан сар бол Монголчууд бидний нэг нас нэмсэний, хахир өвлийг өнтэй давж, хаврын урьтай энх золгосны давхар баяр билээ. Энэхүү баяраар өрх бүр ирэх аз жаргалыг билгэдэн идээ цагаагаа элбэг дэлбэг зэхэж, бүтэх үйлийн илэрхийлэл аман зөв ерөөл билгийн үгсээ хэлэлцэж, үндэснийхээ хэв заншил, ёс уламжлалын алив сайхан бүхнээрээ өнөр өтгөн золгон шинэлдэг билээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй