Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг билээ. Энэ үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэн явагдаж байгаа эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг хийжээ.
Шалгалтаар НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын заалт нь иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсныг тогтоожээ.
Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн 5 компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болсон.
Мөн түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгасан буюу бусад компаниудаас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарласан байна.
Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар ШӨХТГ ажиллаж байгаа ажээ.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт