ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хийлч Ч.Дээгийгийн Австрали нөхөр таван цулын шөлөнд нугасгүй

    Хийлч Ч.Дэлгэрцэцэг хүүхэд байхдаа хөдөлгөөнтэй, хөвгүүдээс дутахгүй сахилгагүйгээрээ ангидаа алдартай байж. Түүнийг бодож байснаас нь огт өөр бүсгүй болсныг хожим хараад ангийнх нь нөхөд  их гайхсан гэдэг.

    Түүнтэй хамт "Камертон" хамтлагийн Н.Болд, Мээдээ нар Хөгжим бүжгийн коллежид хамт сурдаг байсан гэнэ. Долоон настайдаа хийл хөгжмийн ангид орсон тэрбээр 12 жил суралцаж сургуулиа дүүргэжээ.

    Хөгжим бүжгийн коллежид хамт сурч байсан нөхөд нь СУИС-д хөл тавихад тэрбээр ганцаараа өөр шийдвэр гарган, ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер, орчуулагчийн ангид элсчээ. Түүний энэ шийдвэр нь хожим гадаадад суралцахын эхлэл нь болсон аж. “Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглоход түүнийг хүмүүс ирээдүйтэй уран бүтээлч болох нь хэмээн тухайн үед өндрөөр үнэлсэн гэдэг.

    Хийлч бүсгүй олны танил болох алхмаа ийн эхэлж, төд удалгүй Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийн хийлийн гоцлон тоглоочийн ангид суралцахаар  АНУ-ыг зорьсон байна. “Үлэмжийн чанар” дууг халзан толгой, хагас нүцгэн байдалтайгаар тоглосон нь тэр үедээ л олны амыг ангайлгаж, нүдийг нь орой дээр нь гаргах дөхсөн. Түүнээс хойш  “Degi concert”, “Гайхмаараа”, Чайковскийн үдэш” зэрэг тоглолтоо үзэгчдэд толилуулж амжсан.

    Тэрбээр Америкаас ирэхдээ нөхөр, хүүтэй Монголд ирсэн. Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан гэх дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байв. Түүнээсээ төд удалгүй өрх тусгаарласан бүсгүй одоо “Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эрийн цайг чанах болсон. 30 гаруй жил уул уурхайн салбарт ажилласан түүний одоогийн нөхөр Хонконгт ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм билээ. Сонгодог урлагийн улаан фанат эрийг хийлч бүсгүй өөртөө соронзон адил татаж чадсан.

    Тэд өдгөө “Вилла Виста” хотхонд амьдардаг гэнэ лээ. Хосууд Монголд болж буй томоохон арга хэмжээнд хамтдаа ирдэг. Дээгий ч амьдралаа олны нүднээс нууж хаахыг хичээгээд байдаггүй, өөрийнхөөрөө л амьдардаг. Хийлч бүсгүй эмэгтэйчүүдэд зориулсан “W” клубийн гишүүн. Зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын нарийн ширийн асуудлаа хамтдаа шийдвэрлэн, бие биедээ зөвлөж тусалдаг гэх энэхүү клубийн бүсгүйчүүд түүнтэй дотно нөхөрлөдөг.

    Тиймдээ найзууддаа нээлттэй байдаг тэрбээр “Би хүүхэд байхдаа гэр хороололд амьдарч түлээ, нүүрс зөөх, ус авах, гал түлэх гээд хар бор ажилд нухлагдаж өссөн болохоор олон хүүхэдтэй эхчүүдийн зовлонг сайн мэднэ. Зарим нэг эмэгтэй шиг гэр хороололд амьдарч явснаа олноос нуух дургүй” хэмээн өгүүлсэн удаатай.  Тэрбээр ойр дотны найзууддаа гэр бүлийнхээ нэгэн нууцыг задалсан гэдэг. 

    Тэрбээр Австрали нөхөртөө таван цулын шөл хийж өгдөг аж. Энэ тухайгаа “Манай нөхөр хэдийгээр гадаад хүн ч Монгол хоол, цагаан идээнд тун дуртай. Би амралтынхаа өдрөөр хүнсний захаар орж, таван цул худалдаж авдаг. Худалдагч нарт нь урьдчилаад захичихдаг юм. Тэгээд нөхөртөө хонины бөөр, үхрийн элэг шарж өгнө. Ядарсан харагдвал таван цулын шөл хийж өгөхөөр нөхөр маань дуртай иднэ шүү дээ. Нөхөр маань тансаг амттан, элдэв төрлийн хоолноос илүү энэ бүхэнд хэдийнэ дассан” хэмээн ярьжээ.

    Дээгий уран бүтээлээ хийхээс гадна сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог. Тэрээр урлагийн бүсгүйчүүдийг хамарсан сайн үйлсийн аян зохион байгуулахаар зорьж буй. Харин аян нь өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн байх гэнэ. 

     

       

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй