Энэ жилийн наадмын бөхийн барилдаан сайхан болж шинэ арслан, гарьд цолтон төрсөн. Гэвч харамсалтай нь шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь сэргээш илэрсэн тухай цацагдаж, түүнд арслан Н.Батсуурийг хүртэл хамаатуулсан. Дараах нь МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Гурав биш хоёр бөхөөс илэрсэн” хэмээн ярьсан байдаг. Бөхчүүдээс авсан шинжилгээний А сорьцын хариуг үндэслэн тэд ийн мэдэгдэж байсан бол энэ сарын 5-нд Б сорьцын хариу гарна. Харин сэргээш хэрэглэсэн хэмээх хоёр бөхийн нэрийг МҮБХ зарлахгүй МҮОХ олон нийтэд мэдэгдэх гэнэ. Ийн мэдэгдэх ёстой МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн тэргүүтэй удирдлагууд яг одоо Солонгосын Инчён хотноо Азийн зуны спортын наадамд оролцож яваа. Тэгэхээр 10 сарын 5-ны өдөр нэг онгоцоор МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн болон Б сорьцын хариу Монголд ирэх юм байна.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт