Сүүлийн үед ухаалаг утас хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа нэг зүйл бол "Selfie Stick" буюу сэлфи хийхэд туслах гар болсон талаар АНУ-ын хэрэглэгчдийн төвөөс мэдэгджээ. Selfie Stick-ийн онлайн захиалга ч хэд дахин нэмэгдсэн бөгөөд дунджаар 20-70 доллараар худалдаалж байгаа аж. Тэгвэл АНУ-ын зарим музей үйлчилгээний газрууд Selfie Stick-ийг хориглосон байна. Хэд хэдэн музей түүх урлагийн хосгүй бүтээлүүдээ гэмтээхээс сэргийлж ийм шийдвэр гаргажээ. Тэд энгийн камер, бичлэгийн төхөөрөмжийг зөвшөөрсөн ч ийнхүү Selfie Stick-ийг хориглож байгаа явдал нь зарим иргэдийн бухимдалыг төрүүлж байгаа гэнэ. Түүнчлэн АНУ-д Selfie Stick хэрэглэж байгаад хүний эд зүйл гэмтээх, бусдыг цохих тохиолдол маш их гарч буй тул цаашид хэрэглээг нь хасах тухай хэлэлцэж магадгүй байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт