Уитни Хьюстоны охин Бобби Кристина эмнэлэгт ухаангүй хүргэгдсэнээс хойш бие нь сайжрахгүй, комын байдалтай байсаар байгаа. Тэгвэл түүний амьсгалын аппаратыг өнөөдөр буюу ээжийнх нь нас барсан өдөр салгана гэх мэдээлэл гадаадын сайтуудаар цацагдаж байна. Мөн энэ мэдээлийг гэр бүлийнхэн нь няцаасан тухай ч мэдээлэл байгаа юм. Эмч нар түүнийг сэргэх найдваргүй талаар гэр бүлийнхэнд нь хоёрдугаар сарын 04-нд мэдэгдсэн ч аав болон эмээ нь хэсэг харзнахыг хүссэн байна.




Бобби Кристинаг эмнэлэгт хүргэгдэх үед нүүр болон амандаа гэмтэл авсан байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд удаан үерхсэн найз залуу Ник Гордонг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан байж магадгүй гэх таамаг байгаа юм. Түүний аав ч мөн ээжид нь гар хүрдсэг байсан нь хэвлэлийн хуудаст үлдсэн билээ. Үүнээс гадна Кристинаг 4 сартай жирэмсэн гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурхал ч тараад байна.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт