ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын хөлбөмбөгчид Тиморын багтай тоглох оноолт таарчээ

    2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монголын хөлбөмбөгчид эхний даваанд  Зүүн Тиморын багтай тоглох оноолт таарсан байна. Сугалаа татах ёслолын үйл ажиллагаа Малайзын нийслэл Куала-Лумпурт болжээ.

    Хэрэв энэ шатанд өрсөлдөгчөө хожиж, Азийн шилдэг 40 багийн тоонд багтвал хоёрдугаар шатны шалгаруулалтад ороод зогсохгүй 2019 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатнаас эхлэн тоглох эрхтэй болно.

    Зүүн Тиморын баг нь дэлхийн чансааны 185 дугаар байрт бичигддэг. Европын лигүүдэд тоглодог хөлбөмбөгчидтэй аж. Мөн иргэншлээ сольсон Бразилийн хөлбөмбөгчид ч тус багт байдаг гэнэ. Тэднийг итали мэргэжилтэн Давиде Баллардини удирддаг . Энэ эрхэм өмнө нь “Лацио”, “Болонья”, “Палермо” клубийн тамирчдыг дасгалжуулж байв. Эхний тоглолт ирэх гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотод явагдах бол 17-нд хариу тоглолт Зүүн Тиморын талбайд болох нь.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй