
Энэ жил 31 настай удирдагч өнгөрсөн 9 дүгээр сарын 3-нд Ардчилсан Солонгосын их армийн 60 жилийн ойн ёслолын арга хэмжээн дээр доголж байсан нь олон улсын анхаарлын төвд байсан ч ийнхүү энэ асуудлын зангилаа тайлагдлаа.

Америкийн Вашингтон Пост сонины мэдээлж байгаагаар ерөнхийлөгч Ким Чен Ун өнгөрөгч зургадугаар сард цэргийн шалгалтаар явж байх үедээ баруун шагайндаа гэмтэл авсан ч 2 шагайндаа хагалгаа хийлгэсэн нь анхаарал татаж байна.

Түүний өнгөрсөн оны бичлэгүүдийг сайн анзаарвал зургаан сараас өмнөх бичлэгүүдэд ч үл ялиг доглож байсан талаар дурдсан байна. Тиймээс Ким Чен Ун цэргийн шалгалтаар явах үедээ гэмтэл авсан нь худал мэдээ байж магадгүй гэж таамаглаж байгаа талаараа бичжээ. Ямартай ч Хойд Солонгосын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар удирдагч Ким Чен Унхагалгааны дараах эмчилгээгээ Пхьеняны төв эмнэлэгт хийлгэж байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт