ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зорчигчид удахгүй смарт карттай болно

    Нийтийн тээвэрт цахим систем нэвтрүүлэх тухай өнгөрсөн оноос эхлэн  ярих болсон. Тэгвэл уг ажлыг 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Эхний ээлжинд туршилтын журмаар хэрэгжүүлж үзэх бөгөөд зунаас бүрэн ажил хэрэг болгох юм байна. Үүний тулд иргэд цахим карттай болж картандаа зорчих  төлбөрөө 10-60 хоногоор байршуулна. Эхний ээлжинд карт авч амжаагүй иргэд жолоочийн хажууд байрлах бэлэн мөнгөний машинд төлбөрөө хийхээр зохицуулах юм байна.

    Одоо нийтийн тээвэрт 1000 орчим тасалбар түгээгч ажиллаж буй. Тэгвэл тэднээр иргэдийг энэ үйлчилгээндээ хэвштэл хяналтын үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн байна. Цахим  системтэй холбогдуулж нийтйин  тээврийн зарим  сүлжээ, маршрутыг шинэчлэх ажээ. Цахим  систем үлйичлгээнд нэвтэрснээр тасалбар хэвлэхгүй учраас үргүй зардал буурна, өдөр тутмын хэрүүл маргаан, уур бухимдал багасна хэмээн нийтийн тээврийн салбарынхан үзэж байна.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй