Индонезийн хойд Суматрад байдаг Синабунг галт уул идэвхжиж дахин дэлбэрлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд Германы канцлер Ангела Меркелийг хүлээн авч уулзлаа. Талууд Украины асуудлыг авч хэлэлцсэн байна. Обамагийн хувьд Украинд зэвсэг илгээхээс татгалзсан байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Өчигдөр АНУ-аас Исламын улс руу хийсэн агаарын дайралтын үеэр Талибанчуудын армийн томоохон командлагч Абдул Рауф болон таван цэргийг устгасан талаар Японы NHK уламжиллаа.
Ирак Исламын улсыг бүрэн нухчин дарахын тулд газраар довтлохоор цэргийн бэлтгэлээ базааж эхэллээ.
Украины зүүн нутгийн нэгэн химийн үйлдвэрт томоохон дэлбэрэлт болсны улмаас 20 орчим хүн гэмтэж бэртсэн байна.
Ойрхи Дорнодын арилжааны хамгийн том хот болох Дубайд дэлхийн хүнсний үзэсгэлэн худалдаа болж байна.
Европыг зорьсон цагаачлалын хөлөг Газар дундын тэнгисийг гатлах үеэр 29 хүн осгож амь насаа алджээ. Италийн эргийн хамгаалалтынхан цагаачлалын хөлгөөс 105 хүнийг аварч гаргасан бөгөөд цагаачдын ихэнх нь Африкийн орнуудын иргэд гэнэ.
Токиод олон зуун хүн Исламын улсын хэт даврагчдын гарт амиа алдсан Кенжи Гото, Харуна Юкава нарын араас гашууджээ. Тэд Токиогийн Шибуяа Өртөөний өмнө лаа барин зогсож Гото, Юкава нарт хүндэтгэл илэрхийлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт