“Саусгоби Сэндс” компанийн захирал АНУ-иргэн Жастин Каплаг 35.2 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн хэмээн Монголын Шүүхээс тогтоон таван жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Түүнийг ийнхүү ялласан асуудалд АНУ-ын Элчин сайдын яам байр сууриа илэрхийлж үйл явдлыг цаашид анхааралтай ажиглах болно хэмээн мэдэгдсэн. Харин хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Тэд энэхүү мэдэгдэлдээ Мянганы сорилтын сангийн хэлэлцээрийг дэмжихгүй хэмээн дурджээ.

Уг нь АНУ-ын иргэн ч бай, Монгол Улсын иргэн ч бай гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол адилхан ял эдлэх зарчимтай. АНУ-ын иргэн гэмт хэрэг үйлдсэн ч тэр нь гэмт хэрэг бус байдаг, шүүхээс ял өгч болдоггүй гэсэн хууль байхгүй. Монгол Улсын иргэн АНУ-д гэмт хэрэг үйлдсэн бол адилхан л шүүхээс оноосон ялыг эдлэх учиртай билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт