Өнгөрсөн хугацаанд Японы сэтгүүлч болон Иорданы нисгэгчийг хэрцгийгээр хөнөөж буй бичлэгүүдээ дэлгэсэн Исламын улсын эсрэг дэлхийн их гүрнүүд нэгдэн тэмцсээр байна. АНУ болон Иорданы зүгээс урьд хожид байгаагүй их агаарын дайралт Исламын улс руу хийсэн бол Ирак Исламын улсыг бүрэн нухчин дарахын тулд газраар довтлохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Энэхүү томоохон хэмжээний цэргийн бэлтгэлийг АНУ-ын генерал Жон Аллен бэлтгэж байгаа гэнэ. Хуурай замаар сөрөг довтолгоо хийх ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд Иракийн арми АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр хуурай замаар сөрөг довтолгоо хийх томоохон ажиллагааг явуулна гэж Аллен хэлсэн байна. Эхний ээлжинд өнгөрсөн онд Исламын улсын алан хядагчдад эзлэгдсэн Иракийн хоёр дахь том хот Мосулыг эргүүлэн авах дайралт хийх юм байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт