БНХАУ-н Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар барьж буй Бээжингийн гудамжны зам засварын ажил үргэлжилж байна. Уг замыг 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Засварын ажлын хүрээнд 0.9 км авто зам, 74 у/м гүүрийг өргөтгөн, шинэчлэх бөгөөд нэг талдаа 3 эгнээ бүхий нийт 6 эгнээтэй зам тавих юм. Тус зам нь 15 см-н суурь, 6 см суурь асфальттай, даац сайтай зам болно гэдгээрээ онцлогтой аж. Гүүрийн ажлын тухайд, бүх арматурыг зангидаж, суурь асфальтыг тавьж дуусгасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт