Гавьяат жүжигчин Б.Сарантуяа шинэ оны дараахан Англиас ирсэн даруйдаа уран бүтээлийнхээ ажилд шаргуу орсон. Сүүлийн үед түүний дууг ӨМӨЗО-ны иргэд сонирхон сонсож, тоглолтоо толилуулаач гэсэн санал их тавих болжээ.
Тэрбээр саяхан тус улсын хөгжмийн зохиолч Батын нэгэн дууг студид бичүүлж, клипний зураг авалтад орсон гэнэ.
Дуучин бүсгүй байсхийгээд л хүүхдүүдтэй салхинд гарч, цана чаргаар гулгах, эсвэл хотоос зайдуу газар өвөлжиж буй танил малчныдаа очиж, хурдан удмын морьдоо эргэдэг.
Тэгвэл тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр охинтойгоо ДБЭТ-т “Төгсгөлгүй танго” балет үзжээ. Тэрбээр охиноо багаас нь урлагийн мэдрэмжтэй, сонгодог урлагт дуртай болгохоор хичээж байгаа гэнэ лээ. Тиймдээ ч охинтойгоо балет байнга үздэг гэсэн шүү.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт