ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийг залилж боссон БНАСАУ-ын цөмийн зэвсэг

    Цөмийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулж улсынхаа төсвийн ихэнхи хувийг энэ бүхэнд зарцуулж ард иргэдээ ядуу амьдруулсаар байгаа тус улс анх 1956 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнд гарын үсэг зурж, ЗХУ-тай хамтран цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тунхагт гарын үсэг зуржээ. Ингээд хүмүүсээ ЗХУ-д суралцуулж, цөмийн энергийн чиглэлээр нарийн мэдлэгтэй мэргэжилтнүүдтэй болсон байна. 1964 онд ЗХУ-ын тусламжтайгаар БНАСАУ-ын Йонбен хотод Цөмийн судалгааны нууц төв нээгджээ. Энд цөмийн эрчим хүч гарган авахаас гадна зэвсэг хийх туршилт хийж байлаа.

    1965 онд Йонбенд 5 мегаваттын хүчин чадалтай цөмийн реакторыг ЗХУ суурилуулжээ. Мөн 1980 онд Йонбенд 50 мегаваттын хүчин чадалтай реактор болон 200 мегаваттын хүчин чадалтай газографитын хөдөлгүүр барьж эхэлжээ. Энэ 2 цөмийн хөдөлгүүр нь эрчим хүч гарган авах, зэвсэг хийх хүчин чадалтай плутон бүтээх зориулалттай байж. Энэ бүхэн нь Хойд Солонгосчууд өнөөдөр цөмийн зэвсэгээрээ дэлхийг далайлгахын эх үүсвэр болсон хэмээн эх сурвалжууд мэдэгддэг.

     Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй гэх  мэдээлэл дэлхий дахинд тарж эхэлснээс хойш цөмийн хөтөлбөрийн тухай асуудал хөндөгдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг НҮБ БНАСАУ-аас шаардаж эхэлсэн. Гэвч  Хойд Солонгос улс ЗХУ-тай хамтарсан Цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор ашиглах гэрээнээс өөр зүйлийг НҮБ-д дэлгээгүй юм.  Энэ нь дэлхий нийтэд сэжиг төрүүлж байсан ч БНАСАУ-ын эсрэг барьцтай баримт олдоогүй юм. Ийнхүү цаг  хугацаа өнгөрсөөр 2003 оны 8 дугаар сараас Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилготой 6 талт хэлэлцээр эхэлсэн байна. 6 талт хэлэлцээрт ОХУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, АНУ, Япон улс оролцсон юм. Хэлэлцээрийн үр дүнд БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсоож, Йонбен дахь цөмийн туршилтын төвийн бүх байгууламжаа битүүмжилсэн гэсэн ч 2005 оны 2 дугаар сарын 10-нд цөмийн зэвсэгтэй улс болсноо албан ёсоор зарлаж дэлхий дахиныг цочирдуулав.

    Ингээд Хойд Солонгос хамгийн анхны цөмийн зэвсгийн туршилтаа амжилттай хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1718 тоот тогтоол гаргаж Хойд Солонгосыг баллиситик пуужин харвах эрхийг нь хасжээ. Мөн уран баяжуулах технологийг БНАСАУ-д өгч болохгүй гэж дэлхийн бүх улс орнуудад үүрэг болгон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Хойд Солонгосыг олон улсын шүүхэд өгсөн ч үүний хариуд цөмийн пуужин харвана гэдэг сүрдүүлэг тэд хийсэн юм.

    Тус улсад цөмийн технологитой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориглосоор байхад 2006 оноос хойш БНАСАУ гурван ч удаа цөмийн зэвсэг туршсан төдийгүй өнгөрсөн онд холын тусгалтай Баллистик пуужин хүртэл харвасан нь Японы арлын ойролцоо буусан билээ. Ийнхүү БНАСАУ цөмийн асар хүчтэй туршилт, зэвсгүүдээрээ дэлхийг дуугүй болгоод байгаа бөгөөд тус улстай тэрсэлдэх, сөргөлдөх улс нэгээхэн ч гараагүй байна.




     




     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй