ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын хоккейчид тэмцээнээ өндөрлүүллээ

    Бөмбөгтэй хоккейн 35 удаагийн ДAШТ-ий “В” ангиллын тэмцээн энэ сарын 1-6-нд ОХУ-ын Хабаровск хотын “Еврофей арена”-д боллоо. ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдсөнөөс “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын баг багтсан юм. Манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байрт шалгарсан юм. А” хэсэгт аман хүзүүдсэн, Латвийн шигшээ багтай шөвгийн наймд таарч, 5:11-ээр хожигдсон.

    Харин Латвийн хоккейчид Унгарыг 7:5-аар, шигшээ тоглолтод Эстонийг 8:3-аар хожиж, "В" ангилалд түрүүлж, “А” ангиллын ДАШТ-д дэвшин тоглохоор болов. Финланд, Швед, ОХУ, АНУ, Норвеги зэрэг есөн орны хоккейчид “А” ангилалд өрсөлдөх нь. Уг тэмцээн ирэх гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4-нд хойд хөршид болно. 

    “В” ангиллын дүнг танилцуулья

    Алтан медаль: Латви


    Мөнгөн медаль: Эстони


    Хүрэл медаль: Унгар


    IV байр: Нидерланд
    V байр: Герман
    VI байр: Япон
    VII байр: Монгол
    VIII байр: БНХАУ
    IX байр: Сомали улс тус тус шалгарлаа. Энэ жил өмнөх амжилтаа ахиулахаар хойд хөршийг зорьсон манай хоккейчид гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнээ ийн өндөрлүүлж байна. Сонирхуулахад Монголын бөмбөгтэй хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцлоо.

                                                                                                                             Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй