Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ажлаа авангуутаа Монголчууддаа “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөл гардуулах боломж нээлээ.
Өмнө нь гадаад иргэн энэ өргөмжлөлийг хүртэж, улс орондоо, дэлхий дахинд Монгол Улсын соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах эрхтэй болдог байв. Тэрбээр элэг нэгтнүүдээ соёлын элчээр томилох шийдвэр гаргалаа.
Энэ удаа Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал “Монгол Улсын Соёлын элч” болж салхийг хагаллаа.
Тодруулбал, Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хакүхо М.Даваажаргалд “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөлийг гардуулсан байна.
ЮНЕСКО Их аварга Хакүхо М.Даваажаргалыг соёлын элчээрээ сонгоод байсан билээ. Тэгвэл Монгол улс Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Ихаварга Хакүхо М.Даваажаргалыг улс орныхоо соёлын элчээр ийн өргөмжлөв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт