Маск продакшны жүжигчин П.Эрдэнэзаан хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг. Бүр 3-4 настайгаасаа л зураг зурах маш их сонирхолтой байсан Эрдэнэзаан хүү уран зургийн нэлээд хэдэн тэмцээнд түрүүлж ОХУ-д үзэсгэлэнгээ хүртэл гаргаж байсан гэдэг. Гэвч хувь заяа нь түүнийг Дүрслэх урлагийн дунд сургуулийн урилгаас татгалзуулж урлагийн өөр нэгэн төрөлд хүч сориулахаар үлдээсэн байна. Тэр үед наймдугаар ангийн хүү гэрээсээ хол явна гэхээр сэтгэлд багтахгүй байснаас урилгаасаа татгалзаж үзсэн гоё гоё кинонуудаараа хөглөгдөөд л жүжигчин болохоор шийдсэн гэдэг.

СУИС-д сурч байхдаа гэргийтэйгээ танилцсан тэрээр өнөөдөр 3 охин, нэг хүүгийн аав болчихсон яваа. Түүний өнөр гэр бүлийг та бүхэнд танилцуулъя.




МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт