ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Исламын алан хядагчдын 5.000 нь барууны паспорттай

    “Исламын улс” алан хядах бүлэглэд гадаадын хөлсний 20.000 иргэн сайн дураараа алба хааж байна. Тэдний 5.000 нь Барууны улсын паспорттой байгаа нь тэд АНУ-д чөлөөтэй аялж болно гэсэн үг юм хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын хорооны дарга Майкл MакКол мэдэгдсэн нь АНУ-д шуугиан тариад байна.

    Тэрээр мөн “Францад болсонтой адил зүйлийг Америкад хармааргүй байна. Тиймээс Америкад нэвтрэх үүд хаалгыг найдвартай хамгаалах хэрэгтэй” гэж хэлээд Барак Обамагийн өнөөгийн авч буй арга хэмжээг шүүмжиллээ.

    “Исламын улс” хэмээх бүлэглэлийн алан хядагчдын дунд Сирийн засгийн газрыг тогтворгүйжүүлэх зорилгоор 2012 онд Иордан дахь Тагнуулын төв газрын сургалтанд хамрагдсан бэлтгэгдсэн цэргүүд байгаа юм. Тэд Шийт, Сунит, Курдууд, мөн Христэд итгэгчдийн эсрэг толгойг нь тасдах, цовдолж алах зэрэг аймшигт хүчирхийлэл үйлдэж байгаа билээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй