
Мосул дахь Исламын улсын алан хядагчид дахин 16 хүн шатаасан байна. Энэ талаар өнгөрөгч бямба гарагт Арабын Карбала мэдээллийн агентлаг нэвтрүүлснийг Иракийн Пресс агентлаг уламжиллаа. Алан хядагчид Иракийн 16 иргэнийг өнгөрөгч баасан гарагт шатаан хөнөөсөн тухай дээрх мэдээлэлд дурджээ.
Мосул хотын оршин суугчдын ихэнхи хувь нь дүрвэж үлдсэн хүмүүс нь лалын улсын хэт даврагчдын элдэв тамлалын бай, хохирогч болсоор байгаа юм. Энэ удаагийн харгислалыг Иорданы нисгэгчийг хөнөөсөнтэй адил аргаар үйлдсэн бөгөөд Исламын улсын эсрэг хийсэн агаарын дайралтыг эсэргүүцэж хийсэн хэмээн Ираны Presstv агентлаг мэдээлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт