Япончууд Хакүхо аваргыг хөмхийгөө зуудаг, өрсөлдөгчөө ялчихсан хойноо түлхдэг гэх мэтээр өөлж түүнд шахалт үзүүлж эхэлсэн нь өнгөрсөн сарын дуулианы нэг байв. Тэгвэл японууд ганцхан Хакүхог ч бус мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга, Японы үндэсний бөх сумогийн 3 дахь их аварга Д.Бямбадоржид ч шахалт үзүүлж байгаа юм байна. Тиймээс ч Ама алсдаа Монголдоо амьдрах төлөвлөгөөтэй байгаагаа, эх оронтойгоо элэг нэгтэй гэдгээ ивээн тэтгэгч болоод сумогийн холбооны холбогдох хүмүүст мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна. Мөн олон жил харьд амьдарсан тэрээр Монголдоо ирээд юу хийхээ хүртэл төлөвлөчихсөн яваа гэнэ. Тэгэхээр аваргаа маань японуудын шахалтыг хэсэг зуур тэсчихээд эх орондоо бүр мөсөн хөл тавих бололтой.

Ама одоо эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд нь аавыгаа хуулсан мэт адилхан гэсэн. Хамгийн сонирхолтой нь залуу хос 5-8 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй бөгөөд энэ төлөвлөгөөгөө ч амжилттай хэрэгжүүлж яваа гэж болно. Түүний эхнэр М.Баттуулыг дуучин Нарагийн эгч гэдгийг хүмүүс андахгүй. Тэрээр Японы Иватэгийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд одоо гэртээ хүүхдүүдээ асардаг байна.


Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт