Төрийн соёхолт найруулагч Н.Наранбаатар, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар нар УДЭТ-т хөл тавьсан цагаасаа сайхан нөхөрлөж, өнөөг хүртэл хамтдаа уран бүтээл туурвисаар ирсэн.Тэд жүжигчнийхээ мэргэжлээс гадна дуулах авьяастай. Драмын дөрвөн залуу “Хайрын дурсамж”, “Бүсгүй чамд” цомог гаргаж, UB Palace-ийн концертийн их танхимд музыкл тоглолт толилуулж байсан билээ.
Тэгвэл тэд энэ жил уран бүтээлийнхээ 10 жилийг ойг тэмдэглэх нь. Ойдоо зориулж дөрвөн найзын тухай болоод жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан уран сайхны кино хийж, өөрсдөө тоглох гэнэ.
Мөн дахин нэг шинэ цомог гаргаж, цомгийнхоо нээлтэд зориулан VIP тоглолт хийхээр төлөвлөжээ.Одоогоор киноны зохиол бичигдээд дуусаж буй. Тэд гурав дахь цомгийнхоо нээлтийг хийж, тоглолтоо толилуулчихаад Европт ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзахаар хилийн дээс алхах гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт