Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа юм. Амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид Нарантуул худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16-н хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18-н цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг найман эрэгтэй, найман эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулах юм байна. Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг иргэдэд анхаарууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт