Өчигдөр өдөр 12 цагт “М-Си-Эс Групп”-ийн “Шангри-Ла” зочид буудлын барилгад гал гарч их хэмжээний хохирол учирсан. Азаар хүний амь нас эрсдээгүй. Харамсалтай энэ үйл явдлын дараа “М-Си-Эс Групп”-ийн удирдлага, “Шангри-Ла Улаанбаатар” ХХК-ийн захиргаанаас дараах байгууллагуудад талархал илэрхийллээ.
ТАЛАРХАЛ
2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын барилгад гарсан галыг түргэн, шуурхай унтрааж хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахаас сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажилласан Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Аврах Гал Унтраах 10, 14, 63-р анги, Нийслэлийн Аврах анги, Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Яаралтай Түргэн Тусламжийн баг, Прокурорын байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлье.
М-Си-Эс Групп, Шангри-Ла Улаанбаатар ХХК
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт