Унгар улсын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн энэ сарын 4-7-нд болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин хүч үзсэнээс 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгө, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алт, 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг алт, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат алт, 81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.
Унгараас Монголын шигшээ багийн тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлж, 20 орноос багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Тус тэмцээний шилдэгийн шилдэг Э.Идэрхүү шалгарсан байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт