“АМА Суперкросс 2015” тэмцээний VI үе шат Сан Диегод болж өндөрлөв. 450 сс ангилалд 41 дугаартай Trey Canard түрүүлсэн бол түүний ард алдарт тамирчин Ken Roczen шил дарлаа.
Trey Canard-аас сэтгүүлч “Бүтэн 20 тойргийн турш Ken Roczen таны ард явлаа.Энэ үед юу гэж бодов” хэмээн асуухад “Тэрбээр алдартай чадварлаг тамирчин. Би нэг л жижиг алдаа гаргахад тэр миний урд гарч түрүүлэх байлаа” хэмээн өгүүлжээ.
Хонда багийн тамирчин тэрбээр 1990 оны 9-р сарын 17 нд АНУ-н Оклахамад мэндэлсэн аж. Тэмцээний II байрт 94 дугаартай Ken Roczen орсон тул энэ шатын Holeshot-н эзэн боллоо.
III байрт 5 дугаартай Ryan Dungey шалгарав. Харин 250 сс ангилалд 17 дугаартай Webb тэргүүлж, II байранд 40 дугаартай Mclarath, III байранд 911 дугаартай Bower орсон юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт