Энэ сарын тавны өдөр 22 настай иргэн М нь “УНЗ 22-17” улсын дугаартай “Toyota will” маркийн хувийн машинаараа таксинд явах гэж гэрээсээ гарчээ. Харамсалтай нь М-ын цогцсыг СХД-ийн XXVI хороо, Улаанчулуутын хогийн цэгийн ойролцооноос зургааны өдрийн 04-05 цагийн орчим олсон байна. Гэмт хэрэгтэн хохирогчийн хоолой руу хэд хэдэн удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөгөөд цогцсыг орхин машиныг нь авч зугтжээ. Уг машины обудны хүрээ, хаалганы эмжээр нь шар өнгөтэй, гупер нь хормойтой зэрэг онцлох шинжтэй бөгөөд тус автомашиныг харсан, үзсэн хүн байвал цагдаагийн газарт яаралтай мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас иргэддээ сануулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт