ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Манай эмэгтэй тамирчид “Flatz Austria Open”-д илүүрхэв

    Энэ сарын 6-7-нд Австри улсын Вольфурт хотод 24 дэх удаагийн “Flatz Austria Open” олон улсын уламжлалт тэмцээн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан гурван насны ангиллаар 19 орны 217 бөх зодоглолоо. Тэмцээнд ОУХМ Э.Нарангэрэл /”Хангарьд” клуб, 48 кг/, П.Орхон /”Алдар” спорт хороо, 55 кг/, С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо, 58 кг/, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, 63 кг/, Н.Анударь /охидын 49 кг/ нар оролцов. Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг  гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, П.Чулуунбаатар нар дасгалжуулж, олон улсын шүүгчээр Л.Нямчулуун ажилласан.


    48 кг-ийн жинд 11 бөх барилдсанаас Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Унгарын бөх Мелана Паррыг 10:0 онооны харьцаагаар хожиж, хагас шигшээд Польшийн бөх Сара Жезейыржанскаг цэвэр хожин, шувтаргын барилдаанд Польшийн бөх Александра Михаликийг 10:0 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртэв. 55 кг-ийн жинд 14 бөх барилдсанаас П.Орхон эхний тойрогт францийн бөх Хиллару Хонофинийг 12:2 онооны харьцаагаар хожиж, дараа нь хоёр барилдаанд өрсөлдөгчөө буулган авч шувтрагын барилдаанд Германы бөх Лаура Мертенцийг 4:0 онооны харьцаагаар ялан дийлж аварга боллоо. 58 кг-ийн жинд зургаан бөх зодоглосноос С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Польшийн бөх Катерзина Михаликийг 4:0, шувтаргын барилдаанд Польшийн бөх Александра Волзинскийг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулан алтан медаль хүртлээ.

    63 кг-ийн жинд есөн бөх барилдсанаас С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Австрийн бөх Иванна Инглишийг 4:0, хоёрдугаар тойрогт Польшийн бөх Зеата Федеревскаг 11:2, хагас шигшээд Польшийн бөх Изабеллаг Стралкаг 10:2, шувтаргын барилдаанд Италийн Сара де Колийг 12:8 онооны харьцаагаар хожиж түрүүлжээ. Өсвөрийн 49 кг-ийн жинд барилдсан Н.Анударь нэгдүгээр тойрогт польшийн бөх Каролина Стрижукийг 8:2, хагас шигшээд Словакийн бөх Нина Колораваг 2:2 онооны харьцаагаар дийлэн, шувтаргын барилдаанд Австрийн бөх Еллен Риестерерт 1:2 онооны харьцаагаар дийлдэж мөнгөн медаль зүүсэн юм.

    Насанд хүрэгчдийн 53 кг-ийн жинд Германы бөх Елена Хейк Брюггер, 60 кг-ийн жинд Шведийн бөх Т.Перссон, 69 кг-ийн жинд Шведийн бөх Моа Нюрген, 75 кг-ийн жинд Унгарын бөх Вивен Шараз нар түрүүллээ. Манай бөхчүүд энэ сарын 13-15-нд Швед улсад зохиогддог чөлөөт бөхийн уламжлалт “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд оролцоно. Тус тэмцээнээс Б.Оюунсүрэн 2011 онд хүрэл медаль авч байв.

                                                                                                                                  Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй