ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Богд хааны ордонд туульч А.Балдандорж “ Аргил цагаан өвгөн” тууль хайлна

    Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөөнд” ардын язгуур урлагийг өвлөгч Жилкэрийн ес дэх удмын туульч А.Балдандорж “ Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь өнөөдөр хайлна.

    Туулийн эхэнд “Арван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж, туулийн завсарлагаар ардын уламжлалт бий биелгээ, морин хуурийн татлага, цуур, ятга хөгжимдөж язгуур урлагийн бэсрэг тоглолт хийж, туульд гарч байгаа үйл явдлыг тайлбарлах аж.

    Монголчууд эртнээс тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байжээ. Тиймээс “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл ам дарж, эд баялгийг дуудан, онгод хийморь сэргээх увидастай аж.

                                                                                                                                      Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй