Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос (МПНХ) 2015 оны УАШТ Спортын төв ордонд энэ сарын 5-6-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хүчний гурван төрөлт буюу суулт, шахалт, таталтын төрөлд болдог тус тэмцээнийг энэ жил “Чемпионс” клуб ивээн тэтгэв. Тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангиллаар болж, 24 байгууллагын 169 тамирчин 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Тэдний дунд Ази тивийн аварга, Дэлхийн цом, ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Ш.Алтанбагана, залуучуудын ДАШТ-ий хэвтээ шахалтын аварга О.Баярбаатар нарын шилдэг тамирчин багтсан. Энэ спортоор хичээллэж буй 60 наснаас дээш ахмад тамирчид оролцлоо. Тэмцээний үеэр улсын рекордыг насанд хүрэгчдийн ангилалд гурван тамирчин суулт, таталтад шинэчлэн тогтоов.
105 кг: Суулт Х.Энхболд 380 кг (“Стронг” клуб)
+120 кг: Суулт Б.Алтангэрэл 405 кг (“Хар хорин” клуб)
-120 кг: Таталт С.Батхүрэл 307,5 кг (“Дархан хүчтэн” клуб) тус тус тогтоосон юм.
Энэ жилийн УАШТ-д амжилттай оролцогчдоос ирэх долдугаар сард Хонгконгт болох Азийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан юм. Тэмцээний шилдэг шүүгчээр З.Мөнх-Эрдэнэ тодорлоо.
Гурван төрлийн нийлбэр дүнгээр улсын аварга болсон тамирчдыг танилцуулъя.
Залуучууд:
74 кг: А.Бердмурат (“Финикс” клуб) – 737.5 кг
83 кг: Ж.Саруул-Эрдэнэ (Налайх) – 672,5 кг
-93 кг: О.Отгонбаяр (Төв аймаг) – 580 кг
+93 кг: А.Нямдорж (“Стронг” клуб) – 720 кг
Насанд хүрэгчид:
59 кг: П.Отгонбаяр (Төв аймаг) – 520 кг
74 кг: Д.Амарбат (Орхон аймаг) – 740 кг
93 кг: Т.Амарзаяа (“Хархорин” клуб) – 835 кг
105 кг: Х.Энхболд (“Стронг” клуб) – 945 кг (Улсын рекордч)
-120 кг: Т.Сайфолла (“Финикс”) – 925 кг
+120 кг: Б.Алтангэрэл (“Хархорум”) – 970 кг (Улсын рекордч)
Мастер -1 (40-49 нас)
74 кг: С.Энхбат (“Тайхар”) – 605 кг
83 кг: Г.Насанбат (Орхон) – 597,5
93 кг: Д.Мөнх-Эрдэнэ (“Champions”) – 780 кг
Мастер -2 (50-с дээш нас)
70 кг: А.Дуулга (“Алагтай цэцээ” клуб) 350 кг
80 кг: Д.Намхайдорж (“Алагтай цэцээ” клуб) 510 кг
90 кг: Ц.Маамчулуун (“Алагтай цэцээ” клуб) 575,5 кг-аар улсын аварга цолыг тус тус хүртлээ.
Сонирхуулахад пауэрлифтингийн спорт 2018 оны Азийн наадмын хөтөлбөрт багтаад буй. Тиймээс МПНХ энэ жилээс шигшээ баг бүрдүүлж, байнгын бэлтгэл сургуулилттай байлгах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх долоодугаар сард хэвтээ шахалтын, есдүгээр сард өсвөр үе, эмэгтэйчүүдийн УАШТ-н зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт