ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинзо Абэ Курилын арлын асуудлаар хэлэлцээ хийхийг хүслээ

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нь ОХУ-тай маргаантай байгаа Курилын арлын асуудлаар яриа, хэлэлцээр явуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн тухай ТАСС агентлаг уламжиллаа. 1945 оны чөлөөлөх дайны дараа Курилын арлын өмнөд хэсгийн дөрвөн жижиг арлыг Япон улс Оросд алдсан бөгөөд 1990 оноос хойш уг арлаа буцааж авах талаар эрчимтэй дипломат бодлогыг тус улсын зүгээс явуулж буй юм.    

    Японы Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “ОХУ, Япон улс нь өдийг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь хэвийн бус явдал юм. Бид Курилын арлын асуудал, энхийн гэрээ байгуулах талаар ямар нэг ойлголцолд хүрэх хэрэгтэй” хэмээн дурдсан юм.

    Харин хариуд нь ОХУ-ын дэд сайд Игорь Моргулов “Японы тал энхийн гэрээ байгуулах асуудал дээр илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна.

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй