ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгөрч буй 7 хоногийн хувьд дэлхий дахины анхаарлын төвд байсан сэдэв бол Исламын улсын харгис алан хядагчид Иорданы нисгэгчийг амьдаар нь шатааж байгаа бичлэгээ дэлгэсэн явдал байлаа. Дээрх үйл явдлыг дэлхий дахин бухимдалтайгаар хүлээн авч олон нийтийн уур уцаар дээд цэгтээ хүрсэн юм. Иорданы талаас үүний хариу болгож тус улсад хоригдож байсан алан хядагчдыг бүгдийг нь цаазаар авахаа мэдэгдэж, Исламын улсын эсрэг агаарын цохилт өгсөн билээ. 

    Өнгөрөгч лхагва гарагт Иргэний агаарын тээврийн “TransAsia” компанийн агаарын тээврийн онгоц осолдож 35 хүн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Онгоцны хөдөлгүүр доголдсоноос болж осол гарсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан юм. 

    Өнгөрөгч даваа гарагаас эхлэн Хонконг дахь шар шүхэртний хувьсгал дахин эрчимжиж эхэллээ. Хонконгийн төв талбайд 13000 орчим хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд жагсагчдын 80 хувь нь оюутан залуус байгаа юм. Тэд Засгийн газар дуу хоолойг нь ойшоон сонсох хүртэл нь жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ. 

    АНУ болон Канадын өмнөд хэсгийн зарим мужид их хэмжээний цас хэдэн өдөр үргэлжлэн орсноос1500 орчим нислэг цуцлагдаж, зарим сургууль цэцэрлэг хаагдлаа. 

    Өнгөрөгч мягмар гарагт АНУ Сирийн Кобани хотод орогнож байгаа гэх Исламын улсынхныг онилон 34 агаарын цохилт өгсөн байна. Өмнө нь тэд ийм олон агаарын дайралт хийж байгаагүй билээ. Мэдээж энэ нь Исламын улсынхны харгис гэмт хэргийн эсрэг үйлдэл бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Исламын улсын эсрэг хүч хэрэглэх тогтоолыг батлахаар Конгрессд дэвшүүлээд  байна.

    Өнгөрөгч лхагва гарагт Палестин улс Гаагад төвтэй Олон улсын шүүхийн гишүүн орноор албан ёсоор элсэхээр болсноо мэдэгдлээ. 

    Өөрийгөө зарлан тунхагласан Донецк улсын сайн дурынхны орлогч дарга Эдуард Басурин, "Донбасст байлдааны ажиллагаа сэргэсэн нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш Украины хүчнийхэн 1738 хүнээ алдсан" гэж мэдэгдлээ.

    Өнгөрөгч пүрэв гарагт Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Камерун улсад дараалсан халдлага үйлдэж, 70 хүний аминд хүрлээ.

    НАТО Оросын хилийн ойролцоо 30 мянган цэрэг төвлөрүүлэхээр боллоо

    Үүхлийн аюултай эбола вирусын эсрэг Япон эмч, мэргэжилтнүүдийн гарган авсан эмийн туршилт амжилттай болсон байна. Түүнчлэн өнгөрөгч даваа гарагаас Либерт Эболагийн эсрэг гарсан цоо шинэ вакцины туршилт эхлээд байгаа билээ. Одоогоор аймшигт тахлын улмаас нас барагсдын тоо 9000 хүрээд байгаа юм. 

    Энэ сард Өмнөд Солонгос болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Япон тэнгист гурван өдрийн хамтарсан сургууль хийхээр боллоо. 

    Өчигдөр Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын Крымын бага хурлын 70 жилийн ойд зориулан Оросын барималч Зураб Церетелигийн бүтээсэн “Их гурвал”-ын удирдагчид болох Черчиль, Рузвельт, Сталин нарын хөшөөг нээх ёслол Крымын Ялта хотод боллоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй