Гавьяат тамирчин Н.Төгсцогтын БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай нударга зөрүүлж, ялалтаа шүүгчдэд луйвардуулсан тоглолтыг ирэх арваннэгдүгээр сард БНСУ-ын Чежүд болох насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ээр Олон Улсын Боксын Холбоо хэлэлцэж, шүүгчдийн үнэн шүүсэн эсэхийг дахин нягтлан шүүх аж.
Инчёны наадамд оролцсон Монголын баг тамирчдыг ахалж явсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ түүний тоглолтын шүүлтийг магадлуулахаар эсэргүүцэл бичиж, хувиасаа 500 ам.доллар төлж тулааны бичлэгийг дахин шүүлгэх хүсэлт гаргасан ч Солонгосын тал хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс манай тамирчин ирэх аравнэгдүгээр сард болох ДАШТ-ий үеэр Олон Улсын Боксын Холбооныхноос үнэн бодит хариу сонсох найдлага тээж үлдлээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт