ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Бямбазаяа дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүдийн чансаанд багтав

    ДБНХ-ноос дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг жагсаалтад манай 13 бөх багтав. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд жиндээ тэргүүлсэн хэвээр байгаа бол энэ чансаанд манай бөхчүүдээс Ц.Бямбазаяа 48 кг-ийн жинд анх удаа оржээ.

    Мөн Э.Нарангэрэл 19 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин 53 кг-ийн жинд Э.Сумъяа 9 дүгээрт, 55 кг-инн жинд С.Бямбацэрэн 5 дугаарт, А.Батцэцэг 9 дүгээрт, П.Орхон 11 дугаарт бичигдлээ. 58 кг-ийн жинд Б.Шоовдор 13 дугаарт, Т.Мөнхтуяа 18 дугаарт, 63 кг-ийн жинд гавьяат тамирчин С.Батцэцэг 3 дугаарт, 69 кг-ийн жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа 9 дүгээрт, Б.Одончимэг 10 дугаарт оржээ. 75 кг-ийн жинд гавьяат тамирчин О.Бурмаа 7 дугаарт орсон байна.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй