Хүмүүс ийм харгис гэж үү?!
Ингэж асуумаар гашуун дүр төрх дор зураглаж байна. Хүн төрөлхтөн цэвэр сайхан орчинд амьдрах дуртай, гэр орон, хашаа, байшингаа бол зүлгэж тордоод л байдаг хэрнээ бидний оршихуйн үндэс болсон эх дэлхийгээ, байгаль ээждээ яаж хатуурхдагийг эндээс харж болно. Хөгжлийн төлөө зүтгэсэн, амин зуулгаа авч явах гэсэн хүн төрөлхтөний алхам бүр эргээд дэлхийгээ хүрз хүрзээр эмтэлж, байгаль ээжийнхээ хэвлийд хутга болон зоогдож буй нь дэндүү, бүр дэндүү харамсалтай.
Зүгээр л цэнхэр дэлхийгээ өрцөн дотроос нь өмөлж, тарчлаасан зэрлэг үйлдлүүд, мөнгө эд хөрөнгийн төлөө нүдээ ухах дөхсөн шуналтнууд харагдах шиг. Уул уурхай руу ханцуй шамлаж, аж үйлдвэрлэлийг ч хөгжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд доорхи гашуун дүр зургууд нэгийг бодуулж сургамж хүүрнэвэл сайнсан.
Улс орны хөгжил хэдий чухал ч гэлээ, олон том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь хөгжлийн гарц гэж харагдаж болох ч гэлээ цөөхөн гэдэг бидний монголчуудын хувьд энэ нутаг ус минь бүрэн бүтэн, үржил шимтэй хэвээр байх нь хамгаас чухал билээ. Бид байгалиа хамгаалах, хүндлэх ухаант өвгөдөөсөө уламжилсан сэтгэхүйтэй ард түмэн. Гэсэн ч энэ сэтгэлгээ сүүлийн үед алдагдаж голын эрэгт амрахдаа цэвэрхэн газар хайдаг хэрнээ ууж идсэн хог, цаасаа үлдээгээд жишим ч үгүй арилаад өгдөг болсон нь үнэн.
Хатан хэмээн хүндэлдэг Туул гол руугаа арьс ширний үйлдвэрүүд бохироо цутгаж, барилгын хог хаягдлаа сэмээрхэн элгэн дээр нь асгасчихаад зугатдаг ширэн нүүртэй монголчууд олон болсон. Тиймээс оройтоогүй дээрээ, яг одооноос Монгол Улсын ирэн бүр дор бүрнээ байгальдаа элгэмсүү хандахыг www.hiub.mn сайт уриалж байна.
Монгол Улс дөрвөн жилд нэг удаа гадаргын усны тооллогыг явуулдаг. Сүүлийн тооллогоор 5121 гол бүртгэгдсэнээс 887 нь ширгэж, 3332 нуур цөөрмийн 1166, 9340 булаг шандын 2096, 422 рашааны 54 нь ширгэсэн гэсэн тоо баримт байна. Энэ бол зүгээр зах зух нь.
Олж авснаа бүгдийг буцааж өгөөд ч эргээд байранд нь аваачих нь өнгөрсөн байгалийн нулимастай зургууд танд нэлээдгүйг өгүүлэх биз ...
Ситарум нь дэлхийн хамгийн их бохирдолтой гол юм. Ойролцоогоор 5 сая хүн голын ойролцоо амьдардаг бөгөөд тэд голыг бохирдуулах үндсэн шалтгаан болдог байна. Нутгийн иргэдийн усны эх үүсвэрийн нэг болсон уг голыг цэвэршүүлэхэд туслахаар Азийн хөгжлийн банк 2008 онд 500 сая ам долларын зээл олгосон ч гол хамгийн бохир хэвээр байгаа юм.
Чернобыль нь Украйны хойд зүгт байрлах хот бөгөөд 1986 онд тус хотын атомын цахилгаан станц дэлбэрснээр дэлхийн хамгийн их цацраг идэвхит бодисын бохирдолтой хотоор нэрлэгдэх болсон юм. 14 мянган оршин суугчтай байсан тус хот өдгөө эзгүйрч амьдрахад таагүй хотын жагсаалтад багтаж байна.

Линфен нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот. Хятадын нүүрсний бүсийн зүрхэн тушаа байрлах тус хотыг аж үйлдвэрлэл болон автомашины утаа гамшгийн хэмжээн хүртэл "хучсан" гэж болно. Хэрэв та Линфенд очоод хувцасаа угаавал хатахаасаа өмнө буцаад хар болно гэж хүмүүс тус хотыг ярьдаг байна.

Бразилийн хойд хэсэгт байрлах уг газар дэлхийн хамгийн их ойгоо сүйтгэсэн бүсийн жагсаалтын тэргүүнд байрладаг. Мянга мянган метр кв ойг тайрч, шатаасан тус бүс нутгийн иргэдийн ихэнх нь өмнө нь мал аж ахуй эрхэлдэг байсан ч одоо тийм боломжгүй болжээ.

Ганга мөрөнд цутгадаг гол Ямуна гол нь дэлхийн бохирдол ихтэй голын нэг. Дели хотын хог хаягдлын 58% нь уг голд нийлж бохирдуулах үндсэн шалтгаан болдог байна. Тус улсын Засгийн газар голыг цэвэршүүлэх талаар арга хэмжээнүүд авдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй бөгөөд сая, сая энэтхэг бохир, хогтой уснаас ундаалж, угаалгандаа хэрэглэдэг ажээ.

Worldwatch институтийн судалгаагаар тус нуурыг цөмийн хаягдлаар хамгийн их бохирлогдсон дэлхийн цэг гэж үзжээ. Зөвлөлтийн үед цөмийн хаягдлаа хаях бүс болгосон "азгүй" нуурын цацрагийн түвшин маш их хэмжээтэй бөгөөд нуурын орчимд зөвхөн цаг орчим болоход үхлийн аюултай байна.

10 жилийн уул уурхайн үйлдвэрлэлийн дараа хар тугалга болон кадми Кабвегийн нурууг бүрхжээ. Тус бүс нутгийн хүүхдүүд АНУ-ын Байгаль хамгааллын агентлагийн зөвшөөрсөн түвшнээс 10 дахин их хар тугалга биедээ тээдэг байна. Газар нь тэр чигтээ бохирдсоноос ямар ч ургамал ургадаггүй ажээ.

Байгалийг хэрхэн сүйтгэж болохын тод жишээг Аппалачи ууланд харуулсан гэж олон нийт үздэг. Уулын орой дээр байрлаж байсан нүүрсний уурхай Аппалачи уулыг тэр чинь сөнөөсөн төдийгүй тус бүс нутгийн гол горхийг ч бохирдуулжээ.

Дэлхийн рекордыг тэмдэглэдэг Геннисийн номонд тус хотыг хамгийн их химийн бохирдолтой нь гэж тодотгосон. 2003 онд тус хотын иргэдийн үхлийн түвшин төрөлтийн түвшнээсээ 260% давсан гэдэг. 1930-1998 онд энд 300 мянган тонн химийн хаягдал булсан байна.

Тус газар голын эрэг дагуу 3500 үйлдвэр ажилладаг бөгөөд 13 бохир хороолол, олон тооны зөвшөөрөлгүй бохир усны хоолой эргэн тойрныг нь сүлждэг байна. Бохир усын хоолойнууд бохироо голд шууд цутгадаг бөгөөд 42 ил задгай хогийн цэгтэй.

400 км урт сунаж тогтсон аж үйлдвэрийн төв болсон уг хот бүх төрлийн химийн хог хаягдлын "үүр" гэж болно. Газрын гүний усанд мөнгөн усны түвшин байж болох хэмжээнээс 96 дахин өндөр агууламжтай байдаг гээд бод. Хүнд металлууд тус хотын агаар болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь шингэсэн байдаг байна.

Та итгэхгүй байж болно, гэхдээ сансар огторгуй маш их хэмжээний хог хаягдлаар дүүрэн гэдгийг NASA-ын зургаас харж болно. Ойролцоогоор 2000 тонн хог буюу металл, нүүрсэн электрод, сансрын хөлгийн бүрэлдэхүүн хэсгүүд, сансрын бүтэн хөлөг дэлхийг тойрон сансарт хөвж буй аж.

Б.Намжилмаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт