Г.Уянга, Х.Болорчулуун. Л.Цог, С.Даваасүрэн , С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа. 2015 оны Төсвийн тухай хуульд тодотгол хийх үеэр С.Баярцогтын гарын үсэгтэйгээр АНУ-ын “Painter law firm” нэртэй гэр бүлийн компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр тусгасан нь түүнийг огцруулах бүрэн үндэслэл болно гэж тэд үзжээ. Эрдэнэс Оюу толгой ТӨК-д хуулийн зөвлөгөө авах гэсэн нэрийдлээр төсөвт суулгасан уг мөнгөнөөс урьдчилгаа гэж 455 сая төгрөгийг нь тухайн компанид шилжүүлээд байгаа юм байна. Гэр бүлийн хоёрхон гишүүнээс бүрддэг компанид санхүүжилт хийж татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан гэж гишүүд үзэж УИХ-аар хэлэлцэж өгөхийг хүссэн байв.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт