ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын Хүүхдийн Ордоны салбар дугуйланд хүүхдүүд үнэ төлбөргүй хичээллэх нь

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын Хүүхдийн Ордоны салбарыг дүүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөж ажилласан. Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ.

    Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй хүүхдийг дугуйландаа хамруулах боломжтой. Одоогоор дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиолын дугуйлан хичээллэх гэнэ.

    Цаашид салбар дугуйланг  Баянзүрх дүүргийн Шар хад, Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн Хайлаастад нээхээр төлөвлөжээ. Салбар дугуйланд ажиллах багш нарын цалин, урсгал зардал зэрэг санхүүгийн асуудлыг нийслэлээс бүрэн шийдвэрлэж, энэ оны төсөвт тусгасан байна. Харин Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага тус үйл ажиллагааг дэмжиж, эхний ээлжинд өөрийн байранд хичээллэх боломж олгожээ. Сонирхуулахад тухайн нутаг дэвсгэрт амьдардаг хүүхдүүд Монголын Хүүхдийн Ордоны салбар дугуйланд үнэ төлбөргүй хичээллэх юм.

                                                                                                                                  Г.Золзаяа

     

                                                                                                                                                                                  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй