ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Өнөө өглөө Исламын улсын алан хядагчдын гарт амиа алдсан Иорданы нисгэгчийг оршуулах ёслол боллоо. Ёслолд тус улсын ерөнхийлөгч Абдулла оролцсон байна. 

    Иорданы засгийн газраас Исламын улсын эсрэг агаарын дайралт хийлээ. Хэдэн арван байлдааны F16 онгоц дайралт хийсэн бөгөөд Исламын улсын зэвсгийн агуулахыг дэлбэлсэн хэмээн мэдэгдэж байна. 

    НАТО Оросын хилийн ойролцоо 30 мянган цэрэг төвлөрүүлэхээр боллоо

    Япон эмч, мэргэжилтнүүдийн гарган авсан үхлийн аюултай эбола вирусын эсрэг эмийн туршилт амжилттай болсон байна. 

    Өмнөд Солонгос болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Япон тэнгист гурван өдрийн хамтарсан сургууль хийхээр бэлтгэж эхэллээ. 

    Иргэний агаарын тээврийн “TransAsia” компанийн осолдсон онгоцны нисгэгчдийн цогцосыг бүхээгнээс нь оллоо. Зинмень арал руу нисч байсан зорчигч тээврийн нисэх онгоц энэ долоо хоногийн лхагва гарагт хөөрснийхөө дөнгөж дараахан Тайпей хотын голд шурган унасан юм.

    Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын Крымын бага хурлын 70 жилийн ойд зориулан Оросын барималч Зураб Церетелигийн бүтээсэн “Их гурвал”-ын удирдагчид болох Черчилль, Рузвельт, Сталин нарын хөшөөг нээх ёслол Крымын Ялта хотод боллоо.

    Террорист “Лалын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн хүч ашиглах тухай шинэ тогтоолын төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгрессоор хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.   

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй