ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол хүүхдүүдийн хөх толбыг Япон эрдэмтэдтэй хамтарч судална

    Монгол, Японы хүн судлал, генетикийн эрдэмтэд энэ сарын 3-нд Токио хотод уулзжээ. "Монгол толбо" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Батсуурь "Хөх толбоны үүсэл, тархац", "Монгол дахь хөх толбоны судалгаа" сэдвээр илтгэл тавьж, Японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийх санал тавьжээ.

    Уулзалтад "Монгол толбо" нийгэмлэгийн тэргүүн Ц.Гомбосүрэн, тус нийгэмлэгийн Япон дахь салбарын тэргүүн Х.Тода, Токиогийн Их Сургуулийн хүн судлалын хүндэт профессор К.Омото, Японы Генетик судлалын Үндэсний хүрээлэнгийн профессор Ё.Сатта, Токай, Рюүкюү, Нагояа, Китасато Анагаах ухааны их сургуулиудын эрдэмтэд болон монголч эрдэмтэн К.Конагая, Ш.Кубота нар оролцсон байна.

    Уулзалтад оролцогсод мэдээлэл солилцох, Монгол, Япон хүүхдүүдийн хөх толбоны талаар хамтарсан судалгаа хийхээр тогтсон юм.

                                                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй