

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн онд хорих ангид хүмүүжигчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онлайн дэлгүүрийг өнгөрсөн онд нээсэн билээ. Ингэснээр тэднийг ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох, хөдөлмөр эрхлүүлж, цалин олгох, цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол, төлбөрийг барагдуулах, нэрийн данс нээн цалингийн хуримтлалтай болгох боломж бүрдсэн юм.
Өнгөрөгч онд гэхэд л онлайн дэлгүүрээр гар урлалын 600-аад бүтээгдэхүүн борлогдсон бол 15 нэр төрлийн барилгын материал хамгийн их эрэлттэй байсан байна. Мөн ШШГЕГ-ын харьяа хорих 427, 439 дүгээр ангийн хүмүүжигчдийн гар хийцийн Монгол гутал борлуулалт сайтай бүтээгдэхүүний тоонд оржээ.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ажилласан нийт 248 хүмүүжигчид 19 сая төгрөгийн цалин олгож, үүнээс 5,4 сая төгрөгийг бусдад учруулсан гэм хорын хохиролд төлүүлжээ. ШШГЕГ-аас энэ оны 1 дүгээр улиралд багтаан гутлын үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад онлайн дэлгүүрийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайн чанарын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхээр ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт